|
|
|
|
Востриков А.И. Төвд хэлээрхи түүхийн зохиол [Тибетская историческая литература] / Орос хэлнээс орчуулсан Доржсүрэнгийн Бүрнээ. Улаанбаатар, 2015.
Перевод на монгольский язык классической монографии А.И.Вострикова «Тибетская историческая литература» (перевод выполнен проф. Д. Бурнээ).
Аннотация на монгольском языке:
Төвд хэлээрхи түүх бичлэгийн сонгодог судалгааны нэг болох А.И.Востриковын бичсэн «Тибетская историческая литература» хэмээх бүтээлийн монгол орчуулгыг толилуулж байна. Тус зохиолд төвд хэлээрхи түүхэн сурвалж бичгүүдийг дотор нь он дарааллын бичиг (лоржүй), хаадын ургийн бичиг (жалрав), сүм хийдийн он дарааллын бичиг (данрав), хутагт хувилгаадын түүх (түнрав), намтар, шашны он дарааллын зохиол (данзий), шашны номлол сургаалын түүх (чойнжун), сонссон тэмдэглэл (сан-ег) гэх зэрэг төрөл зүйлээр нь нарийн ангилан хувааж, тухайн зохиолын агуулга бүтэц, дэлхий дахинд судалсан тоймыг авч үзжээ. Ингэхдээ өмнөх судалгаанд гарсан алдаа мадагтай, эндүү ташаа зүйлийг залруулсан байна.
Ту с зохиолд 700 орчим зүүлт тайл бар болон төвдийн тооллыг европын тоололд шилжүүлэх хүснэгт, зохиолд гарч буй төвд болон кирил бичгээр бичсэн оноосон нэр, газар орон, сүм хийд, тогтсон таалал тэргүүтний нэрийн хэлхээс, дэлгэрэнгүй ном зүй дагалдуулсан нь уг зохиолыг үзэж ашиглах хүмүүст чухал хэрэглэгдэхүүн болж байгаа юм. Нэн ялангуяа төвд хэлээр түүхийн сэдвээр бүтээлээ туурвиж байсан Сүмба хамбо Ишбалжир, Цахар гэвш Лувсанчүлтэм, Цэмбэл гүүш, Зая бандид Лувсанпэрэнлэй тэргүүтэй монголын нэрт эрдэмтэн мэргэдийн зохиол бүтээлийг ч судалгааны тоймтой нь нарийвчлан авч үзсэн байгаа тул дундад зууны монголын төвд хэлээр уламжилж ирсэн түүх бичлэгийг судлах, нэн ялангуяа төвдийн түүх бичлэгтэй харьцуулан, залгамж холбоог судлахад чухал гарын авлага болох юм.
PDF-файлы Аннотация, Гарчиг, Орчуулагчийн үг, Зохиогчийн үг
Ключевые слова агиография тибетская историография тибетская литература тибетская
|
|
|
Случайная новость: Объявления |
7 февраля 2024 г. (в среду) в 17.30 Лекторий ИВР РАН приглашает на лекцию А.Э. Терехова «Образ дракона в культуре Китая». |
Подробнее...
|
|
|
|
|